Your browser (Internet Explorer 6) is out of date. It has known security flaws and may not display all features of this and other websites. Learn how to update your browser.
X
Post

Startup Idea?

Таны дараагын Гарааны Бизнесийн санаа! “IDEA” буюу “Санаа” гэдэг зүйл илүү чүхал уу эсвэл “EXECUTION” буюу “гүйцэтгэл” илүү чухалл уу

Энэ асуулт саяхан асуугдлаа!

Монголд эсвэл бусад хѳгжиж буй эдийн засагт шинэ бизнес эрхлэлийн нэг давуу тал нь яах аргагүй CLONE MARKET буюу хуулбарласан шийдэл гаргах боломж юм. Бид дахиж шинийг хайх хэррэгүй.

Одоо болтол Монголд PAYPALыг амжилттай хэрэгжүүлээгүй байна. Уг санаа нь ѳѳирййгѳѳ аль хэдийнээ олон олон зах зээлд баталчихсан байгаа. Юу дутагдаж байнаШ Ѳнѳѳх л гүйцэтгэл. Үүнийг хийх хүн хүч, нѳѳц… тэгээд магадгүй хамгийн чухал нь орчин. Орчин гэдгээрээ бид KNOW HOW цогц ЭКО СИСТЕМийг яриж байна.

Манал урд хѳрш ѳнѳѳдѳр яг үүнийг сайн чаддаг болсон байгаа. BAIDU, HUAWEI WEIBO, гээд л…

Ideas are cheap, execution is King – Paul Graham -н хэлснээр санаа нь ѳѳрѳѳ үнэ цэнэгүй харин зах зээлд гарч буй бараа нь л сая долларын хүрэх боломжтой. Мѳн нэмэж хэлхэд бид ѳнѳѳдѳр жинхэнэ утгаарай мэдээлийн бүрэн нээлттэй ертѳнцѳд амьдарч байна. Санаа таны эргэн тойронд дүүрэн! Танд ѳнѳѳдѳр ямар асуудал тулгарч байнa?

Тэгвэл харин одоо санаа зарим яах аргагүй шийдэл хэрэгтэй байгаа бизнес санаанүүд…

Fundable Ideas

Монголд тодорхой хэрэгтэй байгаа бизнесүүд? ( Минйи толгойнд орж ирсэн ICT суурьтай зарим нэг санаа/шийдэл)

  • Дээрх дурдсан бүх санаа
  • Монгол Paypal
  • Online TV Network (Verge, Sandwich, )
  • Чанартай Хүнс Хүргэлт
  • Одоо болтол аль ч сургууль сайн цахим сүргалтын шийдлийг олоогүй байна (Blackboard, Khan Academy, Desire2Learn)
  • Чанартай нарийвчилсан үйлчигээнүүд (Niche and High Quality Services)
  • Хувь хүний эрүүл мэдийн шийдэл (Personal or even corporate health solutions)

Энд бичээгүй ѳѳр санаа танд бас байна уy?

Око, Co-Founder of Startup Mongolia
Надтай жиргээрэй! @okod

Video

Startup Weekend Mongolia 13 – Mongolian University of Science and Technology

Startup Weekend Mongolia 13 MUST
Өнгөрсөн амралтын өдөр буюу 01 сарын 09 -10 хооронд Startup Mongolia байгууллага маань энэ жилийн хамгийн анхны үйл ажиллагаагаа амжилттай хийж дууслаа .
Үйл ажиллагаа нь ШУТИС тай хамтран хийж буй OIL төслийн хүрээнд явагдсан бөгөөд оролцогчид нь харин ШУТИС-н багш профессорууд байснаараа үнэхээр онцлог байж чадлаа. 
Нийт 80 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа эхэлж 60 санаа гарснаас 10 санааг санал хураалтаар сонгож багш нар маань 10 баг болж хуваагдсан.
Багууд
1. Дулаалгын материал 
2. SDM
3. Eco House 
4. Bio будаг
5. 3D Mongolia
6. MS Solutions
7. Mass Geo Consulting 
8. Brand
9. Гэрэлт ирээдүй 
10. Сайжруулсан түлш
54 цагын хугацаанд эрдэмтэн багш нар маань үнэхээр шаргуу хичээнгүй ажиллаж залуучуудаас юугаар ч дутахааргүй гэдгээ баталж шүүгч нарын өмнө 2 хоног хийсэн зүйлээ амжилттай танилцуулж дууссан. 
Шүүгч нарын бүрэлдэхүүн 
ШУТИС-н төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Буянцогтoo
ШУТИС-н төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Баасандаш 
HASU megawatt корпорацын гүйцэтгэх захирал Билэгбаатар
Call Pro компаны гүйцэтгэх захирал Идэр-Од
Startup Weekend үйл ажиллагаанд хэзээ ч ялагдагч гэж байдаггүйг манай оролцсон залуус бүгд мэдэх байх. Энэ үйл ажиллагаа нь гол ойлгох зүйл нь бүх хүмүүст маш их боломж байдаг гэдгийг харуулах , бизнес түншээ олох , хөрөнгө оруулагч нартай танилцах ,багаар ажиллаж сурах танилын хүрээгээ тэлэх гээд асар олон зүйлсийг оролцогчид маань ойлгож байвал бидний хүсэх зүйл бол ердөө л тэр юм.
54 цаг өрсөлдсөний эцэст шүүгчдын үнэлгээгээр 3 баг шалгарч байр эзэллээ.Нэмж хэлэхэд байр эзлүүлж шийдвэр гаргахад үнэхээр хэцүү байсан шүүгч нар дурдаж байсан. Яах ч аргагүй үнэхээр хүчтэй багууд өрсөлдөөнтэй хөгжилтэй маш их зүйлс сурч мэдсэн хоёр хоног өнгөрлөө. 
1-р байр Eco шийдэл 
2-р байр SDM
3-р байр BIO будаг 
Тус тус байр эзэллээ
Aside

Entrepreneurship in Mongolian Higher Education

(Шинэ хувилбар)Энтрепренёршипыг яагаад одоо анхаарч судлаж эхлэх болсон талаар надаас маш зөв асуултыг дэлхийн шилдэг сургуулиудыг төгссөн ШУТИС-ын нэгэн багш асуулаа.

Би асуултыг ойлгохдоо: Энтерпёрнюршип гэж үнэхээр дараагийн эдийн засгийн хувьсгал мөн үү? Маш олон төрлийн өөр арга зам байхад яагаад бид энэ арга замыг бид сонгох ёстой гэж?

Асуултын суурийг нь арай шүүмжлэлтэй авч үзвэл: Бид яагаад одоо хийж байгаа аргаа өөрчлөх хэрэгтэй вэ? Яагаад энэ шинэ ахицыг хүлээн зөвшөөрч, өөрчилж, их сургуульд нэвтрүүлэх хэрэгтэй вэ? гэх шиг сонсогдсон юм.

Монгол улсын бүх их сургуулиуд ӨӨРЧЛӨЛТ болон Энтрепренёршипын тухай аль эртнээс ярьж эхэлсэн байгаа.
Манай их дээд сургуулиуд мэдлэг буюу онол дээр тулгуурлан маш олон багш болон оюутнуудын судалгаа, цаг, бүтээмжийг үнэ цэнэ үүсгэдэггүй зүйлсэд зарцуулж байгаатай холбож ойлгож болно.

Хэд хэдэн бидний мэдэх олны танил хүмүүс дэлхийн шилдэг сургуулиудын жишигийг ашиглан одоогийн байгаа нөхцөл байдал “Болоогүй” гэдгийг аль хэдийн баталсан. Их сургуулиудын зорилгыг би эрдэм шинжилгээний нээлт, монгол улсад чанартай боловсон хүчинг нэмэгдүүлэх гэж ойлгодог. Энэ нь эргээд монгол улсын эцсийн зорилго болох ард түмний амьдралын боломжыг нэмэгдүүлэхэд оршдог байх.

Энэхүү системд гар бие оролцож байгаа хүмүүсийн нөөц, баялагийг (үүнд сургуулийн төсөв, оюутнууд болон багш нарын цагийг яах ч аргагүй орно) илүү үнэ цэнэ бүхий баялаг болгох юм. Баялаг үүсгэх процес нь эхлээд “Entrepreneurship”- ын сэтгэхүү болон энэ тѳрлийн соёлыг өөртөө бий болгохоор эхлэнэ.

Энэхүү соёл бий болсоноор Профессорууд оюутнууддаа онолыг нь өгөөд дараа нь цээжлүүлээд тестийн шалгалт авах биш, Дипломын ажил гээд дан онолын мэдлэг дээр тулгууралсан урьд нь өөрсдөө хийж байсан ажлыг баталгаажуулах биш харин бодит баялаг үүсгэх гэж ажилна.

Инженерийн сургуулийн оюутанууд өнөөдөр хичээлийн цагт зарцуулж буй тэр нөөцөө ашиглан бодит бараа бүтээгдэхүүн бүтээх, ямар нэгэн бодит асуудлуудыг шийдэх тал дээр ажилах мэт энгийн ѳѳрчлѳлт л хангалттай юм. Хэдий онолын мэдлэгийг үгүйсгэхгүй байгаа ч, практик дадлага бодит амьдралын хэрэгжүүлэлтийг бий болговол дээр дурьдсан зүйлс тийм ч хэцүү “Тэнгэрийн” санаа биш юм.

Эцэст нь бас цаг алдах: Бид одоо хийхгүй бол хэн нэг нь хүссэн хүсээгүй хэзээ нэгэн цагт хийх л ажил

Дэлхийн шилдэг бүхий л сургуулиуд эдийн засаг нийгмийн бүхий л хүрээгээ ашиглан “field of study” буюу эрдэм шинжилгээг хөгжлүүлж үүнийгээ систем болгон нэвтрүүлэх тал дээр идэвхитэй ажиллаж байна. Уг соёлыг үүсгэн бий болгох аргууд нь одоо урд байсантай ижил “тодорхой бус таамаглал төдий зүйл” биш ба системчлэн сургалтаар олгодог боллоо. Өнөөдрийн бизнес процессын хурд, хүртээмжийн хувьд хамгийн боломжтой түвшинрүү илүү ойртож байна.

Одоогийн байдлаар энэхүү системүүдийг VC, Accelerator, Startupын экосистемыг нэвтрүүлсэнээр бид 1 тэрбум долларын үнэлгээ бүхий гарааны бизнесийн компаниудыг түүхэндээ хамгийн хурдан хугацаанд үүсгэж чадаад байна.
Жишээ: Billion Dollar Club: http://graphics.wsj.com/billion-dollar-club/

Шинэхэн соёлыг бий болгохын тулд бидний хамгийн чухал анхаарах зүйл бол шинэ технологи ойлгодог, инженер сэтгэхүүтэй, залуусын бий болгоход оршино.
Хийх ажил их! их ч хѳдѳлмѳр орно! гэхдээ бид аль нэг газраас эхлэх хэрэгтэй!

www.startupmongolia.com

Video

What is an Entrepreneur? The very first Mongolian Entrepreneurship Summit

Улс орнууд дор бүрнээ эдийн засгаа хөгжүүлж, ард иргэдээ чинээлэг, сэтгэл хангалуун амьдруулах, үүний тулд шинэ ажлын байрыг бий болгож, бизнес эрхлэлтийг дэмжих бодлогыг үндэснийхээ хэмжээнд хэрэгжүүлж ирлээ. Хөгжингүй орнуудад 1990-ээд оны сүүлчээр энтрепренёршипыг дэмжих санаачлагууд хэрэгжүүлж эхэлсэн нь өдгөө дэлхийн ихэнх улсад эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, эргээд эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүртээх гол арга зам хэмээгдэн, хөгжиж буй орнууд дуурайж буй гол хандлага болоод байна.

Монгол Улсад хувийн хэвшлийн бизнес эрхлэгчид, энтрепренёрууд 90-ээд онд явагдсан улс нийгэм дэх өөрчлөлт, зах зээлийн тогтолцоонд шилжсэнээр үүссэн боломжуудыг ашиглан аж ахуйгаа байгуулж, компани болгон тордож ирсэн нь эдийн засгийн ачааны хүндийг үүрэгч томоохон салбар болжээ. Тэгвэл өдгөө манай улсад шинэ үеийн бизнес эрхлэгч, энтрепренёр залуусын шинэ давалгаа үүсч, залуус өөрийн бизнесийг нээж амжилтанд хүрэх гал эрмэлзэл дүүрэн болоод байна.

Энэхүү шинэ давалгааг мэдэрч, МУИС-ийн Бизнесийн сургууль, Хөдөлмөрийн Яам, Хөгжлийн Шийдэл, Стартап Монголиа байгууллагууд хамтран, МҮХАҮТ, Монголын Ажил Олгогч Эздийн Холбоо, ЖэйСиАй Монголиа байгууллагуудын дэмжлэгтэйгээр 2014 оны 11 сарын 10, 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод “МОНГОЛЫН ЭНТРЕПРЕНЁРУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГАН 2014” үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Тус Чуулган нь Монголын эдийн засгийн хөгжлийн нэг чухал гарц болсон энтрепренёршипыг улс орондоо хөгжүүлэх үндэсний стратеги, хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, гарааны бизнесүүдийн санхүүжилтийн механизмыг сайжруулах, энтрепренёршипын боловсролыг (сургалт, судалгаа) шинэ түвшинд гаргах, мэдлэг ойлголтыг түгээх, энэ чиглэлийн байгууллагуудын харилцаа холбоог сайжруулах зэрэг олон зорилтуудыг дэвшүүлж, шийдлийг хайж байгаа юм. 

Чуулганы талаарх дэлгэрэнгүй мэдээллийгwww.facebook.com/MongolianEntrepreneurshipSummit

Video

I am in Kuala Lumpur, Malaysia

So, It’s been little over a month since I moved to Kuala Lumpur, Malaysia. I have been busy with my cool new job (more to come later about it! www.up.co ). KL is the capitol of Malaysia and is very much like a country within a country! You can find anything you wish for! The weather is bit un-predictive so far. 

In short: Great public transportation, excellent food, Music scene(to be discovered more), mixed cultures, up and coming entrepreneurial hub, squash center of SE Asia (I joined one of the local leagues) and my new home! 
I will be living here for the near future. Since Kl is located in the heart of the SE Asia, I will be sure to take advantage of the accessibility of other great destinations around here. More great trips and adventures coming up shortly. If you wan to see more of those follow me on Instagram. Next destinations: Myanmar, Indonesia, Cambodia and more…
Although this is my second trip here in KL, I still feel like I haven’t discovered much of it. I am happy about the fact that I will be busy and excited about discovering more of this amazing place. 
Some tips that I can provide for now: 
1. Use public Transportation: all the light rails should get you anywhere in town!
but if you need taxi, definitely get MyTeksi app! otherwise you WILL get over charged! Get the prepaid taxi from the airport!!! OR take the train to KL Sentral. 
2. Jalan Alor, the infamous food street, is not that great or cheap! You gotto know the vendor for good spots! It’s a tourist attraction. There are many more amazing restaurants in town. 
3. Get  a local sim with enough data. People mostly communicate here on What’sapp. It’s a cheap and recommended thing to do whether you are visiting or moving here! 
4. Do read up on the history and the politics of the country before coming over! 
5. Culturally: Be patient and be conscious 
Enjoy traveling the world!  till next time. 
Video

24 Episodes of Startup TV Show

Recently we have reached 24 episodes or 6 months on air! 
 

Нэр:

 Startup буюу Гарааны Бизнес

Хуваарь: C1 телевизээр Даваа гариг бүрийн 18:00 цагт, 
                 Бизнес Радио 98.9-р Даваа, Лхагва гариг бүрийн 18:00 цагт                              цацагдаж байгаа.

Хөтлөгчид: Oko, Startup Mongolia  байгууллагын тэргүүн,
                    Идэр-Од, CallPro LLC үүсгэн байгуулагчдын нэг

Гарааны Бизнес нэвтрүүлэг цацагдаж эхлээд 21 дахь дугаарынхаа зураг авалтыг дуусгаад байна. 

Энэ нь ирээдүйд өндөр амжилттай бизнесүүдийг босгохоор зориглож буй гарааны бизнес эрхлэгчиддээ зориулан бэлтгэдэг нэвтрүүлэг юм. 

Бид зочдоороо өсөлттэй, эрчимтэй явж байгаа бизнесийн эрхлэгчдийг урьж үзэгчид, сонсогчиддоо аль болох хэрэгтэй туршлага, мэдээллийг хүргэхээр хичээж байна. 

Энд дарж манай Youtube хуудсаар зочлоорой!

Одоогоор манай зочдын жагсаалт ийм байнa:

1. Нээлтийн дугаар 
2. Singleton, Biznetwork.mn – Баярсайхан
3. Alchemist, Tulla.mn – Хангай, Мөнхцогт
4. iTaxi – Лхагважав
5. New Media Group – Мэнд-Oрших
6. Slide – Энхтөр, Mezorn - Наранбаяр
7. Coffee Hub – Лхагва, YMC – Өлзийсайхан
8. Oluulaa.mn – Баярсайхан
9. Мongol Robotics, Citimine – Гантүшиг
10. UA Consulting, UA Properties, Uran Boutique – Урангоо
11. Suuder.com, Entera, Bang&Olufsen – Мөнхдэлгэр
12. Wild Digital Agency – Болдбаатар
13. Kaizen Mongolia, Eguulen.mn, Mazaalai App – Ганзориг, Соёмбо
14. U-Planet, Sons.mn and ShopON – Энхтөр, Батзул
15. East Maven PRГэрэл
16. S.M.O.K. – Анхбаяр
17. Vanquish Dandii – Дандий
18. TABLA – Батхүү, Отгонтамир
19. МNG Event – Даваажаргал
20. Blue Moon Art Gallery – Тэмүгэ, Jewel Mongolia урлан – Оми
21. Development Solutions – Бат-Oрших

Манай нэвтрүүлэгт зочноор орохыг хүссэн ирээдүйтэй, бүхий л салбарын бизнес эрхлэгчид бидэнтэй нээлттэйгээр твиттерээр холбогдоно уу. 

Око @okod
Идэр-Од @IderOdBatErdene

Source: http://iderod.weebly.com/
Video

World Startup Competition Seeking Mongolian Tech Startups

Хөрөнгө оруулалтын боломж буюу дэлхийн StartUp тэмцээн
Хэрвээ таны компани технологийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг, 3-н жилээс ихгүй хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа бол олон улсын хэмжээний тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох боломжыг бид олгож байна.
Та доорх линкээр орж өөрийн компаний мэдээллийг цаг алдалгүй явуулна уу!  If you are a Tech Startup in Mongolia please click here .
Сонгогдсон байгууллагын нэг гишүүн 2014 оны 11 сарын 23-24-ны өдрүүдэд Солонгос улсын Сөүл хотноо зохион байгуулагдах World вввввв тэмцээнд өрсөлдөх болно. Уг тэмцээн нь 150 мянган долларын шагналын сантай бөгөөд тэмцээнд оролцсоноор дэлхийн томоохон хөрөнгө оруулагчидтай уулзах боломж бүрдэнэ.
Та бүхэнд амжилт хүсье.
Хүндэтгэсэн:
StartUp Mongolia ,M3G
Image

Startup Mongolia – New Logo and New Brand

Startup Mongolia – New Logo and New Brand

New Logo and New Brand for Startup Mongolia

Сайн байцгаана уу ? “Шинэ Эхлэх цэг” ТББ нь өнгөрсөн 3 жилийн турш гарааны бизнес эхэлж байгаа залуусдаа чиглэсэн маш олон сургалт семенар , тэмцээнүүдыг зохион байгуулаад байгаа .

Эдгээр үйл ажиллагаануудыг зохион байгуулахаас гадна олон улсын нээлттэй болон хаалттай чухал үйл ажиллагаануудад идэвхитэй оролцдог.

Манай байгууллага өөрийн нэр болон лого-г шинэчилэн өөрчилж байгаагаа та бүхэндээ дуулгахад таатай байна. Бид STARTUP MONGOLIA гэх нэрээр цаашид үйл ажиллагаагаа явуулах бөгөөд үйл ажиллагаагаа улам өргөжүүлж
• UP GLOBAL
• Accelerator Program
• GEC
• Startup Nations
• World Startup Competition
гэх мэт олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж өөрсдийн хамрах хүрээгээ тэлсээр байна.

Энэ өөрчлөлтөөрөө бид гарааны бизнес эхэлж байгаа залуусдаа амжилттай бизнес болгоход нь улам түлхүү туслах бөгөөд цаашлаад гарааны бизнес д тулгараад байдаг бүх асуудлыг шийдсэн бүрэн цогц үйл ажиллагааг төлөвлөөд байна.

Манаи Шинэ Лого- г биднии анд Promotion Craft Бүтээсэн! Our New Logo was created by our friends at the http://www.promotion-craft.com/

Link

STARTUP MONGOLIA: A PARTNERSHIP FOR ECOSYSTEM LINKAGES

The Startup Mongolia (SM) Partnership has been active in Mongolia for over five years. It has played a crucial role in educating the public and key stakeholders about entrepreneurship, its resources, and opportunities available in the country.

To read more on my post at the startupnations.org go HERE

Aside

Startup Mongolia Raadio talk Show нэвтрүүлэг Sound Cloud Playlist